
20 АСУУЛТ: АНУ-ын их дээд сургуулиудад тэнцэхэд юу юу мэддэг байх, юу юу хийж амжуулах ёстой вэ? Ахлах ангийн сурагчдадаа, тэдний эцэг эхчуудэд зориулсан MIT-н анхны Монгол оюутан ба Стэнфордын төгсөгч З.Энхмөнх, Стэнфордын төгсөгч Э.Сүндарь нар зөвлөж байна. 20 АСУУЛТ нь Цонхтой цаг подкастад сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш нараас түгээмэл ирдэг асуултуудыг сэдвийн дагуу багцлан, товч тодорхой хариулах шинэлэг, сонирхолтой playlist юм. Энэ удаагийн дугаарт ахлах ангийн хүүхдүүд, тэдний эцэг эх, багш нарт зориулан хамгийн түгээмэл асуудаг асуултуудад зориуллаа. З.Энхмөнх - MIT-д Компьютерийн ШУ-ны чиглэлээр бакалаврын зэрэг, Стэнфордын боловсролын сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан. Сант сургуулийн захирал бөгөөд ахлах сургуулийн зөвлөх багшийн хувьд төгсөх ангийн сурагчдын их сургуульд элсэх явцыг дэмжин, зөвлөж ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд Сант сургуулийн 8 сурагч MIT-д тэнцсэн бөгөөд Stanford, Harvard, Princeton, Yale, Columbia, Duke, University of Chicago, Caltech, UC Berkeleyь зэрэг шилдэг их дээд сургуулиудаас урилга авсан. Э.Сүндарь - МУИС-д Хэрэглээний математик чиглэлээр бакалаврын зэрэг, Стэнфордын боловсролын сургуульд магистрын зэргээ хамгаалсан. 15 насандаа ахлах сургуулийн зөвлөхгүйгээр АНУ-ын их дээд сургуулиудад өргөдөл гаргаж байсан тэрээр хожим нь Ахлах сургуулийн зөвлөх багшаар ажиллаж, төгсөх ангийн сурагчдад их сургуульд элсэх зөвлөгөө өгдөг болсон. Харвардын Боловсролын сургуулиас мөн урилга, тэтгэлэг авсан.
Podzilla Summary coming soon
Sign up to get notified when the full AI-powered summary is ready.
Free forever for up to 3 podcasts. No credit card required.

ТУСГАЙ ДУГААР: БАЛИ АРЛЫН НОГООН СУРГУУЛЬ (SPECIAL EPISODE: GREEN SCHOOL BALI)

#S2E11 Б.Дорждэрэм - Хүүхдийн хэл ярианы хөгжил яагаад МАШ чухал вэ?

#S2E10 Л.Мөнхзаяа - Италийн урлагийн сургуулиас сумын сургуулийн багш болсон нь

#S2E9 С.Цэндсайхан - Боардинг сургууль ба хүүхдийн цогц хөгжил
Free AI-powered recaps of Цонхтой Цаг (@TsonhtoiTsag) and your other favorite podcasts, delivered to your inbox.
Free forever for up to 3 podcasts. No credit card required.