
Free Daily Podcast Summary
by Sundari Enkhtugs
Get key takeaways, quotes, and insights from Цонхтой Цаг (@TsonhtoiTsag) in a 5-minute read. Delivered straight to your inbox.
The most recent episodes — sign up to get AI-powered summaries of each one.
(Монгол тайлбар унших бол доошоо гүйлгэнэ үү.) In this episode of Tsonhtoi Tsag, we take you inside the world of Green School Bali, a unique educational institution with a bold mission: to nurture a global community of learners who are empowered to create a more sustainable future. The school’s philosophy goes beyond simply teaching sustainability—it’s about embedding it into every aspect of education, from the architecture and classrooms to the curriculum and teaching methods. At Green School, the focus is on developing the whole child, fostering agency in their learning, and equipping them with the skills and purpose needed to thrive in an ever-evolving world. In our very first English-language episode, we sit down with Mr. Daniel McCloy, the Head of Curriculum at Green School, to explore his personal and professional journey. Mr. Dan shares how his values as an educator align with the school’s innovative approach to learning, why he’s passionate about their holistic model, and how the Green School community is shaping the future of education for sustainability. Tune in for a deep dive into the inspiring work being done at Green School Bali and the transformative power of education in the digital age. Opening music: Ratu Anom (Remix) Drone visuals of the school credits: The Green School of Bali Green School Bali website: https://www.greenschool.org/ Цонхтой цаг подкастын энэхүү дугаар таныг Бали арал дээрх нэгэн сонирхолтой сургуулиар аялуулах болно. "Балигийн Ногоон Сургууль" нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад суралцаж, эх дэлхийгээ нөхөн сэргээх мэдлэг, ур чадвартай нийгмийг бүтээх зорилго бүхий сургууль юм. Сургуулийн бүхий л үйл ажиллагаа байгаль орчиндоо ээлтэй төдийгүй сурагчид бага наснаас нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойгоо илэрхийлж, асуудал шийдвэрлэх ур чадварт суралцдаг. Бид Ногоон Сургуулийн Сургалт хариуцсан менежер болох Даниэл МкКлой багштай түүний багшлахуйн талаар үзэл баримтлал, Ногоон Сургуулийн сурган хүмүүжүүлэх аргуудын талаар ярилцлаа. Танд маш сонирхолтой байна гэдэг эргэлзэхгүй байна! Цонхтой цаг подкастын ивээн тэтгэгч: LiveStream XR Studio Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь
Бага насны хүүхдийн хэл яриа хөгжил хүүхдийн бүх талын хөгжил, цаашдын хичээл сургуулийн амжилт, их сургуульд орох магадлал, сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг. Хүүхдийн хэл яриа хөгжил хэрхэн явагддаг, гэр бүл, орчин хэрхэн нөлөөлдөг болон хүүхдээ яаж дэмжих талаар судлаач Б.Дорждэрэмтэй ярилцлаа. Б.Дорждэрэм нь Герман Улсын Кайзерзлаутэрн-Ландаугийн их сургуульд тархи, сэтгэл судлалын чиглэлээр 2022 онд шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаалсан. Судалгааны голлох чиглэл нь бага насны хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, харилцааны хөгжил зэрэг болно. Одоо тус сургуульд докторантурт үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд докторын судалгаандаа олон улсад түгээмэл ашигладаг хүүхдийн хэл яриа, харилцааны хөгжлийг үнэлэх аргачлалыг (MacArthur-Bates Communicative Development Inventories-CDI) 1.5-4 настай Монгол хүүхдийн түүвэр дээр нутагшуулж стандарчлах төслийг боловсруулан ажиллаж байна. "Боловсролын тухай буу халъя" уриатай Цонхтой цаг подкастын эхний улиралд хүүхдийн эрт үеийн боловсрол, хөгжил (Early Education and Development) сэдвийн хүрээнд боловсрол болон бусад салбарын мэргэжилтнүүдийг урьж, тэднээс үнэ цэнтэй, өгөөжтэй зөвлөмжүүдийг эцэг эх, асран хамгаалагч нар, СӨБ-ын багш нарт хүргэж байна. Powered by Livestream XR Studio Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Subscribe хийхээ мартуузай! Apple Podcast, Castbox платформууд дээр мөн сонсох боломжтой!
ЖИЧ: Энэ дугаар дээр дурдагдсан зургуудыг харахыг хүсвэл манай Youtube хуудсаар бичлэг хэлбэрээр үзээрэй. Л.Мөнхзаяа нь График дизайнер, зураач мэргэжилтэй бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуульд сайн дураар, үнэ төлбөргүй Дүрслэх урлагийн дугуйланд багшилдаг. Хүүхэд бүрийн зүрхэнд хүрч, тэднийг сонсдог багш тэрээр дүрслэх урлагаар дамжуулж хүүхдүүд өөрсдийгөө таних мэдэх замыг нээж өгдөг нэгэн. Түүний хүүхэдтэй ажиллах зөвлөгөөнүүд эцэг эх, багш нарт нэгийг бодогдуулж, МУБИС-ийг Дүрслэх урлаг, дизайн мэргэжлээр, Итали улсын Перужиа хотын Дүрслэх урлагийн академийг тус тус төгссөн. Монгол, Итали, Солонгос улсуудад бие даасан ба хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан уран бүтээлч.
С.Цэндсайхан нь хүүхдийн байгууллагад 15 жил, боловсролын салбарт 6 дахь жилдээ ажиллаж буй боловсролын байгууллагын залуу удирдагч. Тэрэлж боардинг сургуулийн Гүйцэтгэх захирал тэрээр 5 өдрийн турш хүүхдүүдийн боловсрол, хөгжил, эрүүл аюулгүй байдал гээд бүхий л талбарт анхаарч, 180 гаруй хүүхэдтэй шууд ажилладаг. С.Цэндсайхан нь мөн Найрамдал зусланд бүлгийн удирдагчаар олон жил ажиллаж, олон улсын зуслангийн багшаар мэргэшсэн. С.Цэндсайхан нь ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийг Гадаад хэлний багш, орчуулагч мэргэжлээр, МУИС-ийн Сургах зүйн боловсрол олгох дээд курсыг тус тус төгссөн. SEE олон улсын хөтөлбөрийн сургагч багш, хувь хүний хөгжлийн сургагч багш төдийгүй Сэтгэл судлалын магистрын зэрэгт суралцаж байна. Тэрэлж Боардинг сургуультай холбогдох: https://www.facebook.com/tereljboardingschool/ https://tbs.edu.mn/ info@tbs.edu.mn +976 8679 1111 Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч Livestream XR Studio
Хүүхдээ математикийн хичээлээ хийхэд нь яаж туслах, яаж чиглүүлэхээ сайн ойлгох байна уу? Олон өөр хэрэгцээ шаардлагатай сурагчидтай ажиллаж байгаа багш танд бүтээлч, шинэлэг, хүүхэд төвтэй арга зүйн дэмжлэг хэрэгтэй байна уу? Зөвлөх багш Ч.Болорсайхан багш, эцэг эхчүүдэд хүүхдийг математикт дурлуулж, бие даан суралцагч болоход нь туслах олон гайхалтай зөвлөгөөг хуваалцлаа. Ч.Болорсайхан багш нь улсад 36 дахь жилдээ ажиллаж буй Монгол улсын зөвлөх багш. Математик сонгоны чиглэлээр мөн 25 жил ажиллаж, сурагчдаа амжилттай математикийн олимпиадуудад бэлтгэж байна. 93-р сургууль, Олонлог, Орчлон зэрэг сургуулиудад ажилласан тэрээр "Зөв Эхлэл" сургалтын төвийг үүсгэн байгуулж, ном, сургалтын хэрэглэгдэхүүн зохион нийтлүүлсэн. Зөв Эхлэл сургалтын төвтэй холбогдох: https://www.facebook.com/ZuvEkhlel Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч Livestream XR Studio
Монгол улсын хөгжлийн гарц бол инженерүүдийг олон тоогоор сургах хөгжүүлэх гэдэгт итгэн ажилладаг багш, Шинэ Монгол технологийн коллежийн захирал Т.Оюунжаргалтай (Ph.D) "Коосэн" боловсролын системийн талаар, залуу инженерүүдийг хэрхэн сургаж буй талаар ярилцлаа. Т.Оюунжаргал нь МУИС-д Биотехнологич (бакалавр), Биоорганик химич (магистр) мэргэжлээр сурч, төслийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Китамигийн технологийн их сургуульд “Макромолекулын бүтцийн анализ” сэдвээр Инженерийн доктор зэрэг хамгаалсан ба тус сургуульд пост-доктор, судлаачаар ажиллаж байсан. Монголд буцаж ирээд Коосэн сургалтын хөтөлбөрийг цогцоор нэвтрүүлсэн Шинэ Монгол технологийн коллежид багшилж эхлэн, улмаар 2023 оноос Шинэ Монгол технологийн коллежийн захирлаар ажиллаж байна. Боловсролыг дэмжигч Livestream XR Студиэс та бүхэнд хүрч байна.
А.Уянга нь Харвардын Боловсролын сургуульд Боловсролын бодлого, судалгаа чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан бөгөөд "Бамбуу театр", "Our Story" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч. Энэ удаагийн дугаарт А.Уянга цэцэрлэг дээрээ хэрэгжүүлж буй Vivian Paley судлаачийн "Storytelling and Story Acting" буюу "Үлгэр хүүрнэн өгүүлэх, жүжигчилэн тоглох" аргачлараар цэцэрлэгийн насны хүүхдийн хэл яриа хөгжил, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бичиг үсэг тайлагдалтыг дэмжих талаар дэлгэрэнгүй ярилаа. Ивээн тэтгэгч: Боловсролын дэмжигч www.LiveStream.mn студи
20 АСУУЛТ: АНУ-ын их дээд сургуулиудад тэнцэхэд юу юу мэддэг байх, юу юу хийж амжуулах ёстой вэ? Ахлах ангийн сурагчдадаа, тэдний эцэг эхчуудэд зориулсан MIT-н анхны Монгол оюутан ба Стэнфордын төгсөгч З.Энхмөнх, Стэнфордын төгсөгч Э.Сүндарь нар зөвлөж байна. 20 АСУУЛТ нь Цонхтой цаг подкастад сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш нараас түгээмэл ирдэг асуултуудыг сэдвийн дагуу багцлан, товч тодорхой хариулах шинэлэг, сонирхолтой playlist юм. Энэ удаагийн дугаарт ахлах ангийн хүүхдүүд, тэдний эцэг эх, багш нарт зориулан хамгийн түгээмэл асуудаг асуултуудад зориуллаа. З.Энхмөнх - MIT-д Компьютерийн ШУ-ны чиглэлээр бакалаврын зэрэг, Стэнфордын боловсролын сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан. Сант сургуулийн захирал бөгөөд ахлах сургуулийн зөвлөх багшийн хувьд төгсөх ангийн сурагчдын их сургуульд элсэх явцыг дэмжин, зөвлөж ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд Сант сургуулийн 8 сурагч MIT-д тэнцсэн бөгөөд Stanford, Harvard, Princeton, Yale, Columbia, Duke, University of Chicago, Caltech, UC Berkeleyь зэрэг шилдэг их дээд сургуулиудаас урилга авсан. Э.Сүндарь - МУИС-д Хэрэглээний математик чиглэлээр бакалаврын зэрэг, Стэнфордын боловсролын сургуульд магистрын зэргээ хамгаалсан. 15 насандаа ахлах сургуулийн зөвлөхгүйгээр АНУ-ын их дээд сургуулиудад өргөдөл гаргаж байсан тэрээр хожим нь Ахлах сургуулийн зөвлөх багшаар ажиллаж, төгсөх ангийн сурагчдад их сургуульд элсэх зөвлөгөө өгдөг болсон. Харвардын Боловсролын сургуулиас мөн урилга, тэтгэлэг авсан.
Free AI-powered daily recaps. Key takeaways, quotes, and mentions — in a 5-minute read.
Get Free Summaries →Free forever for up to 3 podcasts. No credit card required.
Listeners also like.
"Боловсролын тухай буу халъя" уриатай Цонхтой Цаг подкаст нь олон өөр төрөл, хэлбэрийн боловсрол, бүх насны хүмүүсийн боловсрол, нийгмийн хөгжлийг дэмжих тухай олон өөр салбарын мэргэжилтнүүд, судлаач нарыг урьж, тэдний зөвлөмж, шинжлэх ухааны үндэслэлтэй ололт амжилтуудыг хуваалцаж байна.
AI-powered recaps with compact key takeaways, quotes, and insights.
Get key takeaways from Цонхтой Цаг (@TsonhtoiTsag) in a 5-minute read.
Stay current on your favorite podcasts without falling behind.
It's a free AI-powered email that summarizes new episodes of Цонхтой Цаг (@TsonhtoiTsag) as soon as they're published. You get the key takeaways, notable quotes, and links & mentions — all in a quick read.
When a new episode drops, our AI transcribes and analyzes it, then generates a personalized summary tailored to your interests and profession. It's delivered to your inbox every morning.
No. Podzilla is an independent service that summarizes publicly available podcast content. We're not affiliated with or endorsed by Sundari Enkhtugs.
Absolutely! The free plan covers up to 3 podcasts. Upgrade to Pro for 15, or Premium for 50. Browse our full catalog at /podcasts.
Цонхтой Цаг (@TsonhtoiTsag) publishes biweekly. Our AI generates a summary within hours of each new episode.
Цонхтой Цаг (@TsonhtoiTsag) covers topics including Education. Our AI identifies the specific themes in each episode and highlights what matters most to you.
Free forever for up to 3 podcasts. No credit card required.
Free forever for up to 3 podcasts. No credit card required.